“Guardians of Galaxy” киноны жүжигчин Шварценеггерийн хүргэн боллоо
Тэдний хуримын ёслол өнгөрсөн бямба гарагт Калифорни мужийн тансаг эдлэнд болжээ
Мэдээллийн алба

“Марвел”-ын “Guardians of Galaxy”, “Avengers” киноны “Star lord”-ын дүрийг бүтээсэн жүжигчин Крис Пратт Холливудын тулаант киноны од Арнольд Шварценеггерийн хүргэн болжээ. Тэрбээр зохиолч Кэтрин Шварценеггертэй өнгөрсөн жилийн эхнээс болзож эхэлсэн. Түүнчлэн өнгөрсөн зул сарын баярын үеэр хадам аав Арнольд Шварценеггер болон хадам ээж Мария Шриверээс охинтой нь сүй тавих зөвшөөрөл авсан юм. Харин өнгөрсөн нэгдүгээр сард Крис Пратт Кэтрин Шварценеггерт гэрлэх санал тавьж, зургаан оронтой ам.доллараар хэмжигдэхүйц үнэтэй сүйн бөгж өгсөн байдаг.
Тэдний хуримын ёслол өнгөрсөн бямба гарагт Калифорни мужийн тансаг эдлэнд болжээ. Гэрлэх ёслолд Арнольд Шварценеггер, Мария Шривер тэргүүтэй хосын ар гэрийнхэн болон хамаатнууд, дотны найзууд уригджээ.


















