Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Гучин-Ус" суманд бүсийн тэмээний баяр болно

Өвөрхангай аймгийн "Гучин-Ус" суманд уламжлалт тэмээний баяр энэ жил зургаа дахь удаагаа болох гэж байна. Тэмээний баярын төсөв санхүүг малчид гаргаж, Орон нутгаас зохион байгуулалтад нь анхаардаг байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Гучин-Ус" суманд бүсийн тэмээний баяр болно
"Гучин-Ус" суманд бүсийн тэмээний баяр болно. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн "Гучин-Ус" суманд уламжлалт тэмээний баяр энэ жил зургаа дахь удаагаа болох гэж байна. Тэмээний баярын төсөв санхүүг малчид гаргаж, Орон нутгаас зохион байгуулалтад нь анхаардаг байна.

"Гучин-Ус" сум 3800 орчим тэмээтэй. 70-100 давсан тэмээтэй 15 өрх байдаг. Тиймээс малчид өөрсдөө тэмээгээ эдлэх соёл, уламжлалд анхаарч сүүлийн зургаан жил тасралтгүй зохион байгуулж байна. Энэ жил бүсийн хэмжээнд болгон өргөжүүлж, зэргэлдээх сумд болон Булган, Өмнөговь аймгаас тэмээчдийг урьжээ.

Тэмээнийхээ баярын талаар сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга, Малзүйч Д.Алтантуяа ярьж байна.

Хуваалцах