Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гудамж бүр эзэнтэй боллоо

Ингэснээр ажлын бүтээмж нэмэгдэхээс гадна гудамж бүр хариуцсан эзэнтэй болж нийслэлчүүд цэвэр цэмцгэр орчинд амьдрах боломж бүрдэх юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гудамж бүр эзэнтэй боллоо
Гудамж бүр эзэнтэй боллоо. Зураг: МҮОНРТ

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” хэсгийн зохион байгуулалтад орж ажиллахаар боллоо. Ингэснээр ажилчид 12 хэсэг болон гудамжуудаа хуваарилан авч цэвэрлэгээ, үйлчилгээг цогцоор нь хариуцан хийнэ. Өөрөөр хэлбэл, хэсэг тус бүр хариуцсан гудамж талбайнхаа цэвэрлэгээ, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, замын тэмдэг тэмдэглэгээ, шугам сүлжээ, далан сувгийн цэвэрлэгээ, гэрэлтүүлэг, хогийн цэгийг хариуцан хяналт тавин ажиллана. Зам талбайн үйлчлэгч гэхэд зөвхөн хариуцсан гудамжаа цэвэрлэхээс гадна нийтийн эзэмшлийн эд хөрөнгө бүрэн бүтэн эсэхэд хяналт тавьж, эвдрэл гарсан тохиолдолд тухай бүрт хэсэгтээ мэдэгдэн хамтран засаж сэлбэх юм. Ингэснээр ажлын бүтээмж нэмэгдэхээс гадна гудамж бүр хариуцсан эзэнтэй болж нийслэлчүүд цэвэр цэмцгэр орчинд амьдрах боломж бүрдэх юм.

Хуваалцах