Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гудамж талбайд үйлдэгддэг гэмт хэргийн тоо 8.7 хувиар буурчээ

Өнгөрсөн жилээс мөрдөгдөж эхэлсэн Цагдаагийн албаны тухай хуульд олон нийтийн цагдаагийн ажилтны тухай тодорхой заалтуудыг тусгаж өгсөн.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гудамж талбайд үйлдэгддэг гэмт хэргийн тоо 8.7 хувиар буурчээ
Гудамж талбайд үйлдэгддэг гэмт хэргийн тоо 8.7 хувиар буурчээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн жилээс мөрдөгдөж эхэлсэн Цагдаагийн албаны тухай хуульд олон нийтийн цагдаагийн ажилтны тухай тодорхой заалтуудыг тусгаж өгсөн. Ард иргэдийн хуулийн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах үүрэгтэй эдгээр хүн ажиллаж эхэлснээр ямар үр дүнд хүрсэн тухай өнөөдөр хэлэлцлээ.

Нийслэлийн хэмжээнд л гэхэд 200 гаруй олон нийтийн цагдаа ажиллаж байгаа. Тэд тодорхой сургалтад хамрагдаж цагдаагийн албанд туслах, иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаад багагүй хугацаа өнгөрсөн. Энэ ажил үр дүнтэй байсан гэдгийг албаныхан хэлж байна. Мөн олон нийтийн цагдаа ажиллаж эхэлснээр гэмт хэрэг зөрчил буурч байгаагаас гадна хамгийн гол нь цагдаагийн байгууллага болон иргэдийн хооронд ойлголцол, итгэлцэл нэмэгдэж байгааг цагдаагийн алба хаагчид хэлж байлаа.

Хуваалцах