Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

"Гудамж" төслийн ажлын явцтай газар дээр нь танилцлаа

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр зургаадугаар сарын 8-ны ням гарагт “Чингис” бондын эх үүсвэрээр Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж” төслийн Улаанбаатар хот дахь бүтээн байгуулалтын ажлын явц болон дараагийн ээлжинд барих шаардлагатай зам, уулзваруудын нөхцөл байдалтай газар

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Гудамж" төслийн ажлын явцтай газар дээр нь танилцлаа
"Гудамж" төслийн ажлын явцтай газар дээр нь танилцлаа. Зураг: МҮОНРТ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр зургаадугаар сарын 8-ны ням гарагт “Чингис” бондын эх үүсвэрээр Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж” төслийн Улаанбаатар хот дахь бүтээн байгуулалтын ажлын явц болон дараагийн ээлжинд барих шаардлагатай зам, уулзваруудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

“Цэцэг” төв, 100-н айл, Ахуйн үйлчилгээний төвийн уулзварын өргөтгөл, Гандантэгчэнлин хийдийн зам болон “Модны 2”-ын хооронд байрлах гэр хорооллын дундуур авто машин зорчих чулуун зам, явган хүний замын ажил Улсын баяр наадмаас өмнө дуусах аж. Харин “Монос”-ын уулзвараас Нисэх Сонсголонгийн уулзвар хүртэлх 5.5 км, Яармагийн гүүрээс “ТЭЦ 3”-ын баруун талаар Ажилчны гудамжтай холбогдох 1.5 км, Ботаник-Шар хад чиглэлийн 2.36 км шинэ замуудыг оноос өмнө хүлээлгэн өгөхөөр 100 хувь монгол инженер, замчид маань хоногийн 24 цагийн турш, гурван ээлжээр ажиллаж байна.

Хуваалцах