Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Гудамж” төслийн санхүүжилтийг шийдвэрлэлээ

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 500 сая ам.долларын экспортын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг 2013 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж тодотгол оруулсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гудамж” төслийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
“Гудамж” төслийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 500 сая ам.долларын экспортын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг 2013 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж тодотгол оруулсан. Тогтоолын дагуу дэд бүтцийн салбарт санхүүжилт хийгдэх 235 сая ам.долларын хөрөнгөөс 193 сая ам.долларыг “Гудамж” төслийн “Туул голын хурдны зам төсөл”, “Яармагийн гүүр барих төсөл”-д зарцуулахаар шийдвэрлэжээ.

БНХАУ-ын Засгийн газраас олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 193 сая ам.долларыг “Гудамж” төслийн Туул голын хурдны зам төсөл”, “Яармагийн гүүр барих төсөл”-д зарцуулж, төслийн гэрээг Хятадын талтай байгуулж хэрэгжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа. Мөн төсөл тус бүрээр байгуулах тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг Хятадын талтай хэлэлцэн тохиролцож, Засгийн газарт танилцуулахыг төслүүдийн санхүүжилт дутсан тохиолдолд Хятадын талтай хэлэлцэж, нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг тус тус даалгасан байна.

Хуваалцах