Гудамж төслийн санхүүжилтийг шууд баялаг бүтээх салбаруудад шилжүүлнэ
Нийслэлд эхлүүлж, аймгуудад хэрэгжүүлж эхэлсэн "Гудамж" төслийг түр зогсоосон гэдгээ албаны хүмүүс хэлж байна. Ингэхдээ орон нутагт эхлүүлсэн ажлуудыг хойшлуулж, хотод эхлүүлсэн төслүүдийг үргэлжлүүлж байна.
Мэдээллийн алба

Алтанбулаг, Замын-Үүд чиглэлийн хурдны зам, Богд уулын төмөр зам төсөл, Улаанбаатар хот-Төв аймгийн Сэргэлэн сумыг холбосон зам, Хөшигийн хөндийн онгоцны буудал хүрэх зам, Богд уулыг бүтэн тойрсон хурдны зам, Хөшигийн хөндийгөөс Сонсголонгийн гүүр хүртэл дөрвөн эгнээ хурдны зам, Туул гол дагуу УБ-Налайхыг холбосон 33 км замын нийт 9 төслийг үргэлжүүлэх юм гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогт ярилаа.