Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Гудамж” төслийнхөн шагнал хүртлээ

Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирсан, дэлхийн стандартад хүрсэн шилдэг бүтээн байгуулалтад олгох “НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ”-ын эзэд тодорч, хаш чулуун суурь бүхий “Хангарьд” цом гардан авлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гудамж” төслийнхөн шагнал хүртлээ
“Гудамж” төслийнхөн шагнал хүртлээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирсан, дэлхийн стандартад хүрсэн шилдэг бүтээн байгуулалтад олгох “НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ”-ын эзэд тодорч, хаш чулуун суурь бүхий “Хангарьд” цом гардан авлаа. Энэ жилээс эхлэн нийслэлийн өдрөөр олгохоор болсон “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-д дөрвөн төрлөөр 21 бүтээн байгуулалт нэр дэвшсэн юм.


Ингээд “Автозам, замын байгууламжийн бүтээн байгуулалт” төрөлд “Тотал Инж”, “Наранбулаг Хан”, “Экспресс зам”, “Хурдны зам” ХХК-ийн тус тус гүйцэтгэсэн автозамын бүтээн байгуулалтууд болон Хүй долоон худагт 15 компанийн хамтран барьсан 8.5 км автозам, 7000 автомашины зогсоол, 6 га бүхий үйлчилгээний талбайн ажлууд нэр дэвшсэнээс Улаанбаатар хотын автозамын сүлжээг сайжруулж, замын түгжрэлийг бодитоор бууруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Экспресс зам” ХХК-ийн 1-р хорооллын арын замыг Гэмтлийн эмнэлгийн замтай холбосон шинэ 4 замын уулзвар, түшиц хана бүхий замын байгууламж шалгарч “НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ”-ын эзэд боллоо. Энэхүү ажил нь “Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж буй 33 уулзварын нэг билээ.

Түүнчлэн, ЭЗХЯ-наас хэрэгжүүлж буй “Гудамж” төсөл, Япон улсын “Жей Эф И инженеринг” корпорацийн гүйцэтгэсэн “Нарны гүүр” төсөл “Тусгай шагнал” хүртлээ. Мөн энэ үеэр “Гудамж” төслийг санаачлагч Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, “Эм Си Эс” группийн ерөнхийлөгч Ж.Од, “Экспресс зам” ХХК-ийн захирал Э.Чинбат нарыг Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэн төр захиргааны ажлыг боловсронгуй болгох, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой хувь оруулсан хэмээн үнэлж, НИТХТ-ийн тогтоолоор Нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор шагнасан юм.

Түлхүүр үг:Гудамж төсөл
Хуваалцах