Гудамж төсөл 16 дахь уулзвараа дуусгалаа
“Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн авто замын 33 уулзварыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөснөөс 16 дахь уулзвараа дуусгаад байна. ТЭЦ 3-ын зүүн урд талын энэхүү уулзвар нь эвдрэл гэмтэл ихтэйгээс гадна Нисэх-Яармаг чиглэлийн замын зорчих хэсгийн талбай бага байсан учраас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд
Мэдээллийн алба

“Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн авто замын 33 уулзварыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөснөөс 16 дахь уулзвараа дуусгаад байна. ТЭЦ 3-ын зүүн урд талын энэхүү уулзвар нь эвдрэл гэмтэл ихтэйгээс гадна Нисэх-Яармаг чиглэлийн замын зорчих хэсгийн талбай бага байсан учраас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд нэлээд саад учирдаг байсан юм. Тэгвэл энэ удаа уулзварын хэсэгт 11 640 ам метр талбайд зам барилгын ажил гүйцэтгэж, асфальт бетон хучилт, авто замын босоо, хэвтээ тэмдэг тэмдэглэгээг бүрэн хийж, шинээр явган зорчигчийн зориулалтын замтай болголоо. Энэ уулзвараар урагш хөндлөн гарч буй замыг Туул голын хойд эрэг дагуу баригдах хурдны замтай олон түвшний уулзвараар холбохоор төлөвлөж байгаа аж.
Түүнчлэн “Гудамж” төслийн хүрээнд энэ уулзвараас гадна “Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг бүхэлд нь өргөтгөн шинэчилж, тээврийн хэрэгслийн зорчих хэсгийг хоёр дахин нэмэгдүүлсэн юм. Ингэснээр тухайн чиглэлийн замын ачаалал эрс буурах боломж бүрдсэн гэхэд болно.

ТЭЦ 3-ын уулзварыг өргөтгөн шинэчлэх зураг төслийг “Ар Си Эс Си” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Рок пэйнт” ХХК гүйцэтгэжээ.



















