Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Гудамж” төсөл Багануур дүүрэгт хэрэгжинэ

“Гудамж” төсөл Улаанбаатар хотноо хэрэгжсэнээр 33 уулзварыг шинэчлэх ажил хийгдэн Улаанбаатарчуудын талархлыг хүлээгээд байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гудамж” төсөл Багануур дүүрэгт хэрэгжинэ
“Гудамж” төсөл Багануур дүүрэгт хэрэгжинэ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын автозамын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх “Гудамж төсөл”-ийг хэрэгжүүлэхийг Засгийн газрын 2013 оны 46 дугаар тогтоолоор шийдвэрлэж төслийн хөрөнгө оруулалтыг “Чингис” бонд болон бусад эх үүсвэрээс холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргахаар болсон. “Гудамж” төсөл Улаанбаатар хотноо хэрэгжсэнээр 33 уулзварыг шинэчлэх ажил хийгдэн Улаанбаатарчуудын талархлыг хүлээгээд байгаа.

Тэгвэл нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багануур “Гудамж” төсөлтэй хамтран ажиллаж, 5.9 километр асфальтан зам, дүүргийн төвийг “Багануур” ХК-тай холбосон дугуйн зам тавих хүсэлтээ илэрхийлсэн.

Үүнтэй холбоотойгоор “Гудамж” төслийн багийнхан Багануур дүүрэгт хүрэлцэн ирж газар дээр нь танилцсан бөгөөд энэ үеэр дүүргийн Засаг дарга М.Гончигжав, ЗДТГ-ын дарга С.Энхбаатар, “Багануур” ХК-ний гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, Өмч газрын харилцааны албаны дарга Ш.Отгонбаяр нартай уулзаж санал солилцлоо. “Гудамж” төслийн зүгээс дүүргээс гаргасан хүсэлтэд татгалзах зүйлгүйгээ илэрхийлсэн бөгөөд Багануур дүүрэг, “Багануур” ХК-иас тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг томилон “Гудамж” төслийн багтай хамтран дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалтын ажлыг хариуцахаар боллоо.

Хуваалцах