Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Гудамж төсөл”-д хуваарилсан хөрөнгийг шилжүүлнэ

БНХАУ-ын Засгийн газраас олгох 500 сая ам.долларын Экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх эдгээр төслүүдийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, төслийн саналыг Хятадын талд уламжлах арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гудамж төсөл”-д хуваарилсан хөрөнгийг шилжүүлнэ
“Гудамж төсөл”-д хуваарилсан хөрөнгийг шилжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Экспортын хөнгөлөлттэй зээлийн төслийн хүрээнд Гудамж төсөлд хуваарилсан хөрөнгийг “Нүүрснээс синтетик байгалийн хий үйлдвэрлэх” төсөл, “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төсөл болон “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөлд ашиглахаар болжээ.

Зээлийн ерөнхий хэлэлцээрт тусгасны дагуу экспортын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 200 сая ам.долларыг хөдөө аж ахуйн салбарт, 300 сая ам.долларыг нийгмийн болон дэд бүтцийн салбарын төслүүдэд хэрэгжүүлэхээр тохиролцсон. Энэ дөрөвдүгээр сарын байдлаар хэрэгжихээр төлөвлөгдөж байсан “Туул голын хурдны зам барих” төсөл техник, эдийн засгийн үндэслэлээр түр хойшлуулах болсонтой хобогдуулан дээрх төслүүдийн жагсаалтыг шинэчлэн гаргасан байна.

Хуваалцах