“Гудамжны хууль” ном хэвлэгдлээ
“Глоб Интернэшнл” төвийн хуульч Болдхуягийн Пүрэвсүрэнгийн “Гудамжны хууль” ном хэвлэгдлээ. Хуульч, сэтгүүлч Б.Пүрэвсүрэн хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр түүчээлэн ажилладгаас гадна “Глоб Интернэшнл” төвд хандсан хүн бүрт үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг.
Мэдээллийн алба

Тухайлбал, "Энхсаран" сувилалд тусгаарлагдаж байсан иргэн Д.Мөнхбатыг Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтаар буруутгаж, торгууль оногдуулсан хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар, шүүх хуралдаж тухайн торгуулийг хүчингүй болгосон юм.
Сонирхуулахад, Хуульч, өмгөөлөгч Б.Пүрэвсүрэнгийн номыг Нидерландын Вант улсын Гааг хот дахь Олон улсын Эрүүгийн шүүхийн ахлах өмгөөлөгч Н.Орчлон ““Гудамжны хууль” ном бидний өдөр тутам тулгардаг эрх зүйн асуудлыг энгийн бөгөөд сонирхолтойгоор тайлбарлаж өгсөн байна” хэмээн дүгнэжээ.