Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гудамжны цас мөсөө цэвэрлэж чадаагүй хэмээн эрх баригчдыг прокурорынхон шалгаж байна

ОХУ-ын Владивосток хотын прокурорын газрынхан хотын эрх баригчид, замын цагдаагийн газрын дарга нарыг шалгаж эхлээд байна. Энэ нь тус хотод уржигдар үдээс өмнө хамгийн их буюу зам тээврийн 250 осол хэрэг гарсантай холбоотой юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гудамжны цас мөсөө цэвэрлэж чадаагүй хэмээн эрх баригчдыг прокурорынхон шалгаж байна
Гудамжны цас мөсөө цэвэрлэж чадаагүй хэмээн эрх баригчдыг прокурорынхон шалгаж байна. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Владивосток хотын прокурорын газрынхан хотын эрх баригчид, замын цагдаагийн газрын дарга нарыг шалгаж эхлээд байна. Энэ нь тус хотод уржигдар үдээс өмнө хамгийн их буюу зам тээврийн 250 осол хэрэг гарсантай холбоотой юм байна.

Тодруулбал прокурорынхон цас их орж байхад цэвэрлэх машинуудынхаа талыг л гаргаснаас болж ийм их осол гарлаа гэж буруутгаж байгаа юм байна. Замын цагдаагийнхан аль болох автомашинаа унахгүй зорчихгүй байхыг анхааруулж банйа. Приморийн хязгаар дахь онцгой байдлын албаныхны мэдээгээр тус хотод 6 мм ийн зузаантай цаг орсон байна. Үүнтэй холботойгоор Владивостокт 10 балл буюу хамгийн их түвшний түгжрээ үүссэн байжээ.

Мөн нислэгүүд хойшлогдож, хот хоорондын нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсоожээ.

Хуваалцах