Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гүйхийн ач тус

Гүйх нь янз бүрийн үнэтэй багаж хэрэгсэл, матeриал шаардахгүй, эдийн засгийн хэмнэлттэй, эрүүл мэндээ хамгаалах шилдэг аргуудын нэг юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Гүйхийн ач тус
Гүйхийн ач тус. Зураг: МҮОНРТ

Гүйх нь янз бүрийн үнэтэй багаж хэрэгсэл, матeриал шаардахгүй, эдийн засгийн хэмнэлттэй, эрүүл мэндээ хамгаалах шилдэг аргуудын нэг юм. Долоо хоногт 150 минут буюу өдөрт 30 минутаар тав хоног дасгал хийх нь ямар ч төрлийн эмээс илүү эрүүл мэндэд тустай гэсэн дэлхий нийтийн судалгаа байдаг. Гүйдэг хүмүүс эрч хүчтэй, аз жаргалтай байдаг. Спортоор хичээллэх нь бидний эрүүл мэндэд маш их ашиг тустай гэдгийг хүн бүр мэддэг боловч яг юунд илүү ач тустайг тэр болгон мэддэггүй билээ. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа сая сая хүн яагаад өглөө бүр гүйхийг эрхэмлэдэг гэж та бодож байна. Яагаад тамирчид мөнгө төлөн байж марафонд оролцдог юм бол...

Эрүүл мэнддээ анхаарч тогтмол гүйх нь гадаад төрх байдалд эерэг нөлөөлөхөөс гадна сэтгэлийн хямралаас ангижрах, найз нөхдийн хүрээгээ тэлэх зэрэг олон давуу талтай. Иймд бидэнд гүйлтээр тогтмол хичээллэх гайхалтай 70 шалтгаан байна. 1. Гүйлтийн ачаар дархлаа сайжирна.2. Гүйх нь эмэгтэй, эрэгтэй хүмүүст адилхан тохиромжтой төдийгүй ямар ч насны хүмүүст тохирно.3. Гүйвэл хэзээ ч хөдөлгөөний дутагдалд орохгүй.4. Гүйх нь үе мөчний өвчнөөс сэргийлнэ.5. Гүйлт нь биднийг аз жаргал, баяр баясгалантай болгодог.6. Гүйлт нь оюун ухааны хүч чадлыг нэмэгдүүлж, тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. 7. Гүйлт нь биднийг тайвшруулах хамгийн оновчтой дасгал юм. 8. Гүйх нь хөгшрөлтийг удаашруулж, нас уртасгана. 9. Гүйх нь таныг илүү ухаалаг болгодог. 10. Гүйлт нь өөрийгөө илүү сайн таньж мэдэх боломжийг олгодог. 11. Орой гүйх нь нойргүйдэх мэдрэмжийг тайвшруулж нойронд сайн болгоно. 12. Өглөө гүйх нь чамайг сэрэхэд тусална.13. Гүйлт бол байгалтай ойрхон байдаг спорт юм.14. Гүйлт нь зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. 15. Гүйлт нь цусны эргэлтийг идэвхжүүлдэг.16. Гүйлт нь хөлөн дэх венийн цус зогсонги байдлаас сэргийлдэг. 17. Зүрх судасны ачаалал даах чадварыг нэмэгдүүлнэ. 18. Гүйх нь илүү сэтгэл хангалуун амьдрах боломжийг олгоно. 19. Гүйх нь сэтгэл санаа өөдрөг болгодог. 20. Гүйх нь найз нөхдийн хүрээгээ тэлэх сайхан арга юм.21. Гүйлт архи уух, тамхи татах сэдлийг бууруулж, эсэргүүцэх дотоод эсэргүүцлийг бий болгодог.22. Гүйлт нь урам зоригийг өгдөг.23. Гүйлт нь амьдралын бэрхшээлийг даван туулахад бэлтгэдэг.24. Гүйх нь эрэгтэйчүүдийн тестостероны түвшинг нэмэгдүүлдэг.25. Гүйх нь бүх дотоод эрхтэнийг хангалттай хүчилтөрөгчөөр баяжуулдаг.26. Гүйх нь булчингийн хүч сайжруулж бүх бүлгийг бэхжүүлдэг.27. Гүйлт нь ганцаараа байх боломжийг танд олгоно.28. Гүйлт нь цусны даралтыг оновчтой түвшинд хүргэхэд тусалдаг.29. Гүйх нь айдсаас салах боломжийг олгодог.30. Өөртэйгөө ижил сонирхолтой хүмүүсийг нэгдүүлнэ. 31. Гүйх нь дуртай хөгжмөө сонсох сайхан үе юм.32. Гүйх нь бодлоо цэгцлэх боломжийг олгодог.33. Гүйлт нь хөнгөн шалмаг мэдрэмжийг өгдөг.34. Гүйлт нь арьсны уян хатан чанарыг сайжруулдаг.35. Гүйлт нь өөрөөрөө бахархах боломжийг танд олгоно.36. Гүйх нь тавьсан зорилгодоо хүрч чаддаг болгодог.37. Гүйх нь танд спортын шинэ зорилтуудыг тавьдаг.38. Гүйх нь амьсгалын системд сайн.39. Гүйлт нь тэсвэр тэвчээрийг хөгжүүлэх хамгийн сайн арга юм.40. Гүйхэд биеийн тамирын заал шаардлагагүй.41. Гүйлт нь эрх чөлөөний мэдрэмжийг өгдөг.42. Гүйх нь бодисын солилцоог хурдасгадаг.43. Гүйх нь хүний өөхийг шатаах шилдэг арга юм.44. Өвлийн улиралд гүйх нь биеийг өлчиржүүлдэг.45. Гүйх нь аялах сайхан шалтгаан юм.46. Гүйх нь ажлын өдрийн турш хуримтлагдсан бүх сөрөг энергийг гадагшлуулдаг.47. Гүйлт нь уушгины багтаамжийг нэмэгдүүлдэг.48. Гүйснээр та үргэлж шинэчлэгдэх болно.49. Гүйлт гэдэг нь зөвхөн спорт төдийгүй амжилтад хүрэхэд туслах бүхий л амьдралын философи юм.50. Гүйж байх үед элэгний эд эсийн хэсэгчилсэн нөхөн төлжилт явагддаг.51. Гүйлтийн ачаар та хэн нэгэнд үлгэр жишээ болж, урам зоригийг өгч чадна.52. Гүйлт нь эрч хүчийг хөгжүүлэхэд тусалдаг.53. Гүйх нь хүч чадал өгдөг.54. Гүйх нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх боломжийг олгодог.55. Гүйх нь биднийг стресс уур бухимдалыг арилгах эм юм.56. Гүйлт нь таныг илүү сахилга баттай болгодог.57. Гүйх нь гаднах бүх зүйлээс хэсэг хугацаанд тусгаарлагдах боломжийг олгодог.58. Гүйлт нь бидэнд зөв төлөв байдлыг өгдөг.59. Гүйлт нь гүйцэтгэлийг нэмэгдүүлдэг.60. Гүйх нь цагаа үр дүнтэй удирдах боломжийг танд олгоно.61. Гүйлт нь ясыг бэхжүүлж, нягтыг сайжруулах хурдан нөхөн төлжих боломжийг олгодог.62. Гүйх нь санах ойг сайжруулдаг.63. Гүйх нь орлогын бүх түвшний хүмүүст тохирно.64. Гүйвэл жин хасна.65. Гүйх нь биеийн жинг хадгална. 66. Та өдрийн аль ч цагт гүйж болно.67. Гүйлт нь байгальтай зохицоход тусалдаг.68. Гүйвэл хөгшрөлт удааширч, эрүүл, урт насална. 69. Гүйх нь бусадтай биш өөртэйгээ өрсөлдөх чадвартай болгодог. 70. Эрүүл агаарт гүйхийн тулд ямар ч үнэ төлбөр төлөх шаардлагагүй.

Хуваалцах