Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гүйгч Б.Болдбаатар Төв аймгийн Баянцогт суманд ирлээ

цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өдөрт 42-50 км зам туулж байгаа бөгөөд энэ сарын 11-ний өдрийн 11:00-12:00 цагт Сүхбаатарын талбайд бариандаа орно

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гүйгч Б.Болдбаатар Төв аймгийн Баянцогт суманд ирлээ
Гүйгч Б.Болдбаатар Төв аймгийн Баянцогт суманд ирлээ. Зураг: МҮОНРТ

Иргэдийг гүйлтээр хичээллэн тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг өөрийн биеэр үлгэрлэн Говь-Алтай аймгийн төвөөс хоёр дахь жилдээ Улаанбаатарыг зорин гүйж буй ахмад гүйгч Б.Болдбаатар 15 хоногийн хугацаанд Ганцын даваа, Загастайн даваа, Солонготын даваа, Цагаан давааг туулан Архангай аймагт хүрээд байсан юм. Тэгвэл энэ сарын 8-ны өдрийн байдлаар 1185 км туулж Төв аймгийн Баянцогт суманд иржээ.

Тэрбээр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өдөрт 42-50 км зам туулж байгаа бөгөөд энэ сарын 11-ний өдрийн 11:00-12:00 цагт Сүхбаатарын талбайд бариандаа орно.

Хуваалцах