Гүйцэтгэгч компанийн буруугаас болж замын ажил удааширч байна
Энэ жил Дорнод аймгийг хатуу хучилттай авто замаар холбож дуусгах зорилтыг салбарын яамнаас тавьсан. Гэвч тус замын ажлыг гүйцэтгэгч “Насны зам” компани 90 км замын ажлаа хийж чадаагүй учраас дахин сонгон шалгаруулалт зарласан байна.
Мэдээллийн алба

Энэ жил Дорнод аймгийг хатуу хучилттай авто замаар холбож дуусгах зорилтыг салбарын яамнаас тавьсан. Гэвч тус замын ажлыг гүйцэтгэгч “Насны зам” компани 90 км замын ажлаа хийж чадаагүй учраас дахин сонгон шалгаруулалт зарласан байна. Тийм учраас энэ замыг ирэх жил ашиглалтад оруулахаар болжээ.
Түүнчлэн Завхан аймгийн Улиастай-Тосонцэнгэл сумын замын ажил мөн л гүйцэтгэгч компанийн буруугаас болж удааширсан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг “Хурд” агентлагийн сурвалжлагчийн бэлтгэснээр хүргэе.


















