Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Гуларанс” уран зохиолын төв байгуулагдлаа

МҮОНРТ-д эртнээс нааш олон зохиолч ажиллаж ирсэн уламжлалтай. Энэ зохиолчдын дундаас олон улсын шагналт, Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналтан, “Болор цом”-ын эзэн олноор төрсөн байдаг. Зохиолчид радио, телевизийнхээ алтан сан хөмрөгийг үеийн үед шил

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гуларанс” уран зохиолын төв байгуулагдлаа
“Гуларанс” уран зохиолын төв байгуулагдлаа. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн үе үеийн зохиолчдын төлөөлөл чуулж уран зохиолын “Гуларанс” төвийг үүсгэн байгууллаа.

Тус төвийн зорилго нь эх хэл, Монгол бичгээ эрхэмлэх, уран бүтээлээрээ нийгмийг гэгээрүүлэхэд оршиж байна.

80 гаруя гишүүнтэй тус төвийн тэргүүнээр Монгол Улсын Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудоржийг сонгосон бол гүйцэтгэх захирлаар МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюушийг томилсон байна.

МҮОНРТ-д эртнээс нааш олон зохиолч ажиллаж ирсэн уламжлалтай. Энэ зохиолчдын дундаас олон улсын шагналт, Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналтан, “Болор цом”-ын эзэн олноор төрсөн байдаг. Зохиолчид радио, телевизийнхээ алтан сан хөмрөгийг үеийн үед шилдэг нэвтрүүлгүүдээр баяжуулж ирсэн.Үүний халааг өнөөдөр ч үе үеийн уран бүтээлчид нь өвлөж, өв соёл, түүх уламжлал, жүжиг, киноны төрлөөр сонсогч, үзэгчдийнхээ эрэлтийг хангасан бүтээл туурвиж байна. Мөн Монгол түмнийхээ оюуны дархлааг хамгаалахад хувь нэмрээ оруулсаар байгаа нь нэн таатай билээ.

Хуваалцах