Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гүн галуутайг хөгжүүлэх төлөвлөгөө батлажээ

Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн галуутай хэмээх үзэсгэлэнт газрын нөөц баялгийг хамгаалж, унаган төрхөөр нь хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Баяндэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчид өнгөрсөн онд тогтоол гаргаж Гүн галуутай орчмын 20.000 га газрыг орон нутгийн хамгаалалтад авчээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гүн галуутайг хөгжүүлэх төлөвлөгөө батлажээ
Гүн галуутайг хөгжүүлэх төлөвлөгөө батлажээ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн галуутай хэмээх үзэсгэлэнт газрын нөөц баялгийг хамгаалж, унаган төрхөөр нь хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Баяндэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчид өнгөрсөн онд тогтоол гаргаж Гүн галуутай орчмын 20.000 га газрыг орон нутгийн хамгаалалтад авчээ.

Харин саяхан Гүн галуутай нутгийг 2018 он хүртэл хөгжүүлэх менежментийн төлөвлөгөө батлагдсан байна. Тодруулбал, менежментийн 2014-2018 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тодорхойлсноос гадна Гүн галуутайн орон нутгийн хамгаалалттай газрын хамгаалах үнэт зүйлсээр Аргаль хонь (Ovisammon), Цэн тогоруу (Grusvipio Pallas), Монгол тарвага (Marmotasibirica), Тул загас (Huchotaimen Pallas), нуурууд, Цэнгийн бүрдийн голын эх ундарга болох Дэлбэрэхийн булаг зэрэг тухайн газар нутаг дахь түүх соёлын дурсгалуудыг сонгон авчээ.

Хуваалцах