Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Гүн галуутайн болор цом- 37” яруу найргийн наадам өнөөдрөөс эхэлнэ

Багануур дүүргийн түүхт 40 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбоотой төр захиргааны байгууллагаас олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүний эхлэл бол “ГҮН ГАЛУУТАЙН БОЛОР ЦОМ- 37” яруу найргийн наадмыг дүүрэгтээ зохион байгуулахаар болсон ба өнөөдрөөс эхлэн 2 өдрийн ту

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гүн галуутайн болор цом- 37” яруу найргийн наадам өнөөдрөөс эхэлнэ
“Гүн галуутайн болор цом- 37” яруу найргийн наадам өнөөдрөөс эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Багануур дүүргийн түүхт 40 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбоотой төр захиргааны байгууллагаас олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүний эхлэл бол “ГҮН ГАЛУУТАЙН БОЛОР ЦОМ- 37” яруу найргийн наадмыг дүүрэгтээ зохион байгуулахаар болсон ба өнөөдрөөс эхлэн 2 өдрийн турш дүүрэгт үргэлжилнэ.

Наадамд оролцохоор Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.ГАЛСАН, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.ЦООДОЛ, Б.ДОГМИД, МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн До.ЦЭНДЖАВ, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт Б.ХҮРЭЛБААТАР, Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт Г.АЮУРЗАНА, Төрийн шагналт, Д.Нацагдоржийн шагналт Ц.БАВУУДОРЖ, Болор цомын эзэн, УИХ-ын гишүүн Г.МӨНХЦЭЦЭГ, Болор цомын эзэн, Д.Нацагдоржийн шагналт Б.ГАЛСАНСҮХ, Ж.БАЯРЖАРГАЛ, Б.ИЧИНХОРЛОО, Болор цомын эзэн, МЗЭ-ийн шагналт Н.ГАНТУЛГА, Ц.ЭРДЭНЭБААТАР, Ш.ЛХАМНОРЖМАА нар хүрэлцэн ирсэн ба дүүргийн удирдлагууд зохиолчдыг Багануур өндөрлөг хөшөөн дээр угтан авлаа.Өнөөдөр “УРАН ҮГСИЙН ЧУУЛГАН” Соёлын ордонд 16:00 цагаас, 01 сарын 04-ний өдөр “ГҮН ГАЛУУТАЙН БОЛОР ЦОМ- 37” яруу найргийн наадам 13:00 цагаас тус тус зохион байгуулагдана.

Хуваалцах