Гүнгийн ахайтан Кэтрин амаржихаар эмнэлэг рүү хүргэгдлээ
Хааны гэр бүлийнхэн, их британичуудаар зогсохгүй дэлхий нийтийг хүлээлгэж буй нэгэн шинэ хүн тун удахгүй мэндлэх бололтой. Кэмбрижийн гүн Уильямын гэр бүлээрээ амьдардаг Кенсингтоны ордноос мэдээлснээр, гүн гэргийгээ аваад түүний амаржих гэгээн Мэригийн эмнэлэг рүү яаран явсан байна.
Мэдээллийн алба

Залуу хос хүүхдийнхээ хүйсийг мэдэхгүй байгаа бөгөөд гүнж, хунтайж алин боловч хаан ширээг залгамжлах гурав дахь хүн болох юм.
Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөллүүдийг Кэтриний амаржихийг хүлээн олон хоногийн турш гэгээн Мэригийн эмнэлгийн гадна хүлээж байгаа бөгөөд “BBC”-гийн сурвалжлагч Ник Уичеллийн мэдээлснээр, хааны гэр бүлийн зүгээс гүнгийн ахайтныг амаржих хүртэл ямар нэгэн албан ёсны мэдээлэл өгөхгүй юм байна. Кэтриний хувьд байгалийн жамаараа бидний ярьж заншсанаар өөрөөрөө төрөхөөр шийдээд байгаа юм.