Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Гүний шумбалтын онол, дадлагыг зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж байгаа “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт, судалгаа хамтарсан дадлага” онолын болон Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх техникийн сургалтууд үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гүний шумбалтын онол, дадлагыг зохион байгуулж байна
Гүний шумбалтын онол, дадлагыг зохион байгуулж байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж байгаа “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт, судалгаа хамтарсан дадлага” онолын болон Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх техникийн сургалтууд үргэлжилж байна.

Алба хаагчид Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийн судалгаа, хайлтын ерөнхий зураглалыг гаргаж, усны гүнд эрэл хайгуул, хяналтын багажтай хэрхэн ажиллах талаар ОХУ-ын алба хаагчдаас харилцан туршлага солилцож байна.

Мөн хоёр улсын аврагч шумбагчдын гүний шумбалтын онол, дадлагыг зохион байгуулж, аюулгүйн ажиллагааны талаар мэдлэгээ хуваалцаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах