Гүний ус бохирдож эхэлжээ
Нийслэлд байх 160 мянга орчим нүхэн жорлонгоос гарсан бохирдол Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр рүү цутгаж байна.
Мэдээллийн алба

Нийслэлд байх 160 мянга орчим нүхэн жорлонгоос гарсан бохирдол Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр рүү цутгаж байна. Энэ бохирдол эхлээд хөрсний бохирдлын хэмжээнд яригддаг байсан бол одоо гүн рүү нэвтэрч, газар доорх ус бохирдож эхэлснийг судлаачид ярьж байгаа юм. Тодруулбал, манай судлаачид БНСУ-ын судлаач нартай хамтран гэр хорооллын 51 гүний худагнаас шинжилгээ авахад 20 гаруй худагны ус бохирдолтой гарчээ. Энэ бохирдол хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх хэмжээнд хүрсэн нь тэдний санааг зовоож байгаа аж.
Мэдээний дэлгэрэнгүйг ММ агентлагийн мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.


















