Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Гүний уснаас эрэн хайх аврах ажиллагаа"-ны дадлага сургууль боллоо

"Гүний уснаас эрэн хайх аврах ажиллагаа"-ны дадлага сургуульд 45 албан хаагч хамрагдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Гүний уснаас эрэн хайх аврах ажиллагаа"-ны дадлага сургууль боллоо
"Гүний уснаас эрэн хайх аврах ажиллагаа"-ны дадлага сургууль боллоо. Зураг: МҮОНРТ

"Гүний уснаас эрэн хайх аврах ажиллагаа"-ны дадлага сургуульд 45 албан хаагч хамрагдаж байна. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын А/52 дугаар тушаалын дагуу Дархан сумын "Түшиг-Уул" ХХК-ийн тогтмол усанд Эрэн хайх аврах бүлэг, Гал түймэр унтраах, аврах 22,54,55 дугаар ангийн усчин, аврагчид "Гүний уснаас эрэн хайх аврах ажиллагаа"-ны дадлага сургуульд хамрагдаж байна.

Дээрх дадлага, сургалт нь 2019 оны 08 дугаар сарын 28-наас 30-ны өдрийг дуустал 3 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд 15 усчин аврагч, 30 алба хаагч нийт 45 алба хаагч хамрагдаж байна.

Сургалтын эхний өдөр Мэлхий сэлэлт, 5 метрийн гүнд ачаа хаяж шумбалт хийх, 2 дахь өдөр усанд живсэн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, Усны гүнд даралтаа тэнцвэржүүлэх, зогсолт хийж сурах, 3 дахь өдөр усны мандлаас аврах ажиллагаа зохион байгуулах, 15 метрийн гүнд ачаа хаяж шумбалт хийх зэрэг дадлага сургууль хийгдэхээр төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Хуваалцах