Гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль зохион байгуулагдаж байна
Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р багийн нутаг “Өндөр-Улаан" гэдэг газар зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Усчин аврагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу аврагчдыг сургаж дадлагажуулах зорилготой тус сургалтад 20 гаруй аврагч хамрагдаж байна.
Аврагчид усны мандлын сэлэлт, 5-10 метрийн гүнд шумбалт хийн нэрвэгдсэн иргэнийг усны гүнээс гаргаж, анхны тусламж үзүүлэх, усанд эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгслийг ашиглаж сурах, завь жолоодох болоод иргэдийг тээвэрлэх зэргээр онолын мэдлэгээ бататгаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлнэ гэж Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.