“Гүнжийн нуур” ирэх сард ашиглалтад орно
50 гаруй хувьтай байгаа бөгөөд нийслэлээс 441 сая төгрөгийг зарцуулж байна. Хөрөнгийн асуудал хугацаандаа шийдэгдвэл ирэх сард Хотын захиргаанд хүлээлгэж өгөхөөр төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа гэдгийг төсөл гүйцэтгэгч хэллээ.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийслэлийн 11 байршилд нийт 7,1 га талбайд тохижилт хийж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Эдгээр ажлуудаас гэр хороолол дунд байгуулагдаж буй гурван цэцэрлэгт хүрээлэнгийн нэг нь Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүнжийн нуур” цэцэрлэгт хүрээлэн юм. “Гүнжийн нуур” нь өвөрмөц тогтоцтой, ус нь дундардаггүй, иргэдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх, зугаалах орчныг 2,2 га талбайд бүрдүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 50 гаруй хувьтай байгаа бөгөөд нийслэлээс 441 сая төгрөгийг зарцуулж байна. Хөрөнгийн асуудал хугацаандаа шийдэгдвэл ирэх сард Хотын захиргаанд хүлээлгэж өгөхөөр төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа гэдгийг төсөл гүйцэтгэгч хэллээ.


















