Гурав дахь хүүхдийн төлбөрийг улс даана
БНСУ-ын Засгийн газар өөрийн орны их, дээд сургуулийн оюутнуудын төлбөрийг харилцан адилгүй төлүүлж байх хуулийг уржигдар парламентаараа батлуулж авлаа.
Мэдээллийн алба

БНСУ-ын Засгийн газар их, дээд сургуулийн оюутнуудын төлбөрийг төлөх талаар шинэ хууль баталлаа. Өөрөөр хэлбэл тухайн оюутны өрхийн орлогыг харгалзан үзэж, зөрүүг нь улс тэтгэмж хэлбэрээр өгөх юм байна.
Нэг оюутанд жилд хамгийн багадаа 1сая 800 мянган воноос 4 сая 500 мянган воныг Засгийн газар тэтгэмжээр олгох аж. Айлын гурав дахь хүүхэд их, дээд сургуульд суралцахаар бол төлбөрийг нь 100 хувь даахаар болжээ.


















