Гурав дахь удаагийн эмэгтэйчүүдийн анхан шатны шүүгчийн сургалт явагдлаа
Энэ жилээс МХБХ-ны шүүгчийн хэлтэс Эмэгтэй шүүгчдийн онцлогт тохируулан зөвхөн эмэгтэйчүүдэд зориулан анхан шатны шүүгчийн сургалтын зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэхүү сургалт гурав дахь удаагийнх байв.
Мэдээллийн алба

МХБХ-ны шүүгчийн хэлтсээс зохион байгуулж буй эмэгтэйчүүдийн анхан шатны шүүгчийн сургалт энэ сарын 5-9-ний хооронд онлайн хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ жилээс МХБХ-ны шүүгчийн хэлтэс Эмэгтэй шүүгчдийн онцлогт тохируулан зөвхөн эмэгтэйчүүдэд зориулан анхан шатны шүүгчийн сургалтын зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэхүү сургалт гурав дахь удаагийнх байв.
Гурав дахь удаагийн сургалтад 14 оролцогч хамрагдаж хөл бөмбөгийн анхан шатны дүрмийн мэдлэгийг эзэмшлээ. Сургалтыг МХБХ-ны эмэгтэй шүүгчийн сургагч багш Э.Хүслэнзаяа болон Монголын анхны эмэгтэй ОУХБХ-ны туслах шүүгч Ө.Батцэцэг удирдан явуулсан юм.


















