Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гуравдугаар эмнэлгийн урд талын эвдрэл ихтэй замыг засаж, авто зогсоол болголоо

П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн урд талын 300 метр урттай 5830 метр квадрат талбай бүхий зам цас, борооны улмаас эвдэрч, хонхорхой газарт нь ус ихээр тогтдог байсан юм. Харин хотын ерөнхий менежерийн санаачилгаар тус замыг засаж тохижуулах болсон бөгөөд хуучин замыг засаж ус зайлуулах шугам, явга

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гуравдугаар эмнэлгийн урд талын эвдрэл ихтэй замыг засаж, авто зогсоол болголоо
Гуравдугаар эмнэлгийн урд талын эвдрэл ихтэй замыг засаж, авто зогсоол болголоо. Зураг: МҮОНРТ

П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн урд талын 300 метр урттай 5830 метр квадрат талбай бүхий зам цас, борооны улмаас эвдэрч, хонхорхой газарт нь ус ихээр тогтдог байсан юм. Харин хотын ерөнхий менежерийн санаачилгаар тус замыг засаж тохижуулах болсон бөгөөд хуучин замыг засаж ус зайлуулах шугам, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй, иж бүрэн тохижилттой авто замын зогсоол болгон шинэчиллээ. Тус замын нээлтийг өнөөдөр хийсэн юм.

Нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, эмнэлгийн дарга эмч нар, гүйцэтгэгч байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нийслэлийн хүн ам өсөхийн хэрээр төвлөрөл бий болж авто замын ачаалал нэмэгдэж байна. Авто замын ачааллыг бууруулахын тулд авто зогсоолуудыг нэмж барих шаардлагатай. Энэ ажлыг санаачлан богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэсэн Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, болон гүйцэтгэгч компанид талархал илэрхийлье” гэв.

Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “2016-2020 он хүртэл хийж хэрэгжүүлэх тохижилтын ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн, иргэд олноор зорчдог, эвдрэл ихтэй гудамж зам, талбайг засна. Энэ ажлын эхлүүлж 3 дугаар эмнэлгийн урд талын замыг засварлаж өнөөдөр ашиглалт хүлээлгэж өгч байна” гэдгийг онцолсон.
Эмнэлгийн удирдлага олон жил хүлээсэн ажлыг ажил хэрэг болгосонд нийслэлийн удирдлагуудад баярласнаа илэрхийлж эмч нар болон тус эмнэлгээр үйлчлүүлэгсэд, иргэдийн өмнөөс Хотын Ерөнхий менежерт талархал гардууллаа.

Хуваалцах