Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гуравдугаар эмнэлгийн Зүрх судлалын тасгийг тохижуулжээ

Ашиглалтад орсноосоо хойш 30 жил урсгал засвараар аргацааж ирсэн 3 дугаар эмнэлгийн зүрх судлалын тасгийн өнгө төрх бүрэн шинэчлэгдэж иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг тав тухтай орчинд үзүүлэх боломж бүрджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гуравдугаар эмнэлгийн Зүрх судлалын тасгийг тохижуулжээ
Гуравдугаар эмнэлгийн Зүрх судлалын тасгийг тохижуулжээ. Зураг: МҮОНРТ

“Олны хүч оломгүй далай“ гэдгийг баталсан нэгэн үйл явдал эрүүл мэндийн салбарыхныг баярлууллаа. Ашиглалтад орсноосоо хойш 30 жил урсгал засвараар аргацааж ирсэн 3 дугаар эмнэлгийн зүрх судлалын тасгийн өнгө төрх бүрэн шинэчлэгдэж иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг тав тухтай орчинд үзүүлэх боломж бүрджээ.

Монгол Улсын Төрийн соёрхолт, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн өөрийн твитер хуудсандаа “Нэг хүний амь нас аврахад 1000 суварга бүтээсэнтэй адил буян хурдаг. Буян хиймээр байвал суварга биш эмнэлэг барихад мөнгөө хандивлаарай" хэмээн бичсэн нь олны хүчийг нэгтгэхэд хүрсэн байна. ТОСК-ийн захирал А.Гантулга энэ үгийг ажил болгохоор хамт олноо уриалж барилгын салбарыхныг татан оролцуулснаар 3 дугаар эмнэлгийн зүрх судлалын тасаг бүрэн шинэчлэгдсэн байна.

Хөгц, мөөгөнцөртөө баригдсан Зүрх судлалын тасгийн засварын ажлыг "Ногоон гэр хөгжил" ТББ-ын захиалгаар "Инвент" компани 28 хоногийн хугацаанд олон улсын жишигт нийцүүлэн гүйцэтгэсэн байна. Засварын ажлын 100 орчим сая төгрөгийн санхүүжилтэнд барилгын олон арван компани дэмжлэг үзүүлсний зэрэгцээ, байнга эмчлүүлдэг иргэд ч чадах чинээгээрээ тус дэм болсон байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах