Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гуравдугаар сар гараад орсон цас мал төллөлтөнд хүндрэл учруулж байна

Сонирхуулахад, Өвөрхангай аймгийн 1400 гаруй малчин өрхийн нэг сая орчим толгой мал гадны аймагт оторлож байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гуравдугаар сар гараад орсон цас мал төллөлтөнд хүндрэл учруулж байна
Гуравдугаар сар гараад орсон цас мал төллөлтөнд хүндрэл учруулж байна. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн хэмжээнд 400 гаруй малчин өрхийн 500-гаад мянган толгой мал аймгийнхаа газар нутагт оторлож байна.

Бусад сумаас газрын гарцаар илүү байсан Уянга суманд энэ жил 10 гаруй малчин өрх оторлож байгаа аж. Отрын малчид өвлийн сарыг өнтэй давсан ч мал төллөх үеэр их хэмжээтэй орсон цас хүндрэл учруулж байгааг хэлж байна.

Энэ жил Уянга сум 380-гаад мянган толгой мал тоолуулсан. Бусад сумтай харьцуулахад энэ өвөл цасны хэмжээ дунд зэрэг байсан ч гуравдугаар сар гарахад орсон цас Өлт, Бадрал багт ахиу хэмжээтэй орсон нь малчид, тэр дундаа отрын малчдад хүндрэл учруулжээ. Харин сум орон нутгаас отрын малчдыг малаа төллүүлж дууссаны дараа буцаахаар дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Сонирхуулахад, Өвөрхангай аймгийн 1400 гаруй малчин өрхийн нэг сая орчим толгой мал гадны аймагт оторлож байна.

Хуваалцах