Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гуравдугаар сарын цаг агаарын төлөв байдал

Энэ сард агаарын температур Увс, Ховд, Завхан, Баян-Өлгий аймгийн нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол бусад нутгаар 1-ээс 1,5 градус дулаан байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гуравдугаар сарын цаг агаарын төлөв байдал
Гуравдугаар сарын цаг агаарын төлөв байдал. Зураг: МҮОНРТ

Энэ сард агаарын температур Увс, Ховд, Завхан, Баян-Өлгий аймгийн нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол бусад нутгаар 1-ээс 1,5 градус дулаан байна. Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Завхан, Булган аймагт олон жилийн дунджаас бага, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймагт ахиу хур тунадастай байх төлөв ажиглагджээ.

3 дугаар сарын цаг агаарын төлөв байдлыг цаг уурч АхмедАлигаас тодрууллаа.

Ус цаг уур орчны судлагаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мал төллөх үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмжөөр цас ихтэй нутгуудад цас нэмж орох үеэр цасан болон шороон шуурга шуурахаар байна. Харин цас багатай байсан нутгаар, тодруулбал Говь талын нутаг , Сэлэнгэ Булган Хөвсгөл, Дорнод Монголын тал нутгаар ой хээрийн түймрийн эрсдэл үүсэд байгааг анхаарууллаа.

Хуваалцах