Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гуравдугаар сургуулийн шинэ байр ашиглалтад орлоо

Монгол Улсын ууган сургуулиудын нэг болох СБД-ийн 3-р сургуулийн хичээлийн шинэ байр ашиглалтад орлоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гуравдугаар сургуулийн шинэ байр ашиглалтад орлоо
Гуравдугаар сургуулийн шинэ байр ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын ууган сургуулиудын нэг болох СБД-ийн 3-р сургуулийн хичээлийн шинэ байр ашиглалтад орлоо. Байгуулагдсан цагаасаа хойш буюу 1921 оноос хойш ийнхүү хичээлийн дөрөв дэх байрандаа үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Шинэ барилгын хувьд улсдаа анх удаагаа европ стандартын дагуу баригдсан сургууль болж байна.

Нийтдээ 6.5 тэрбум төгрөг зарцуулсан сургуулийн шинэ барилга 960 хүүхдийн суудалтай ч өнөөдрийн байдлаар 1000 гаруй сурагч хүлээн аваад байгаа мэдээг сургуулийн захиргаанаас өглөө. Сургуулийн барилгыг нурааж, шинэ сургууль барих хоёр жилийн хугацаанд сурагчдын тоо буурч байсан бол шинэ байраа ашиглалтад хүлээж авснаар 200 орчим сурагч нэмэгдсэн байна.

Хуваалцах