Гурилын дутагдал гарч, үнэ өсөхгүй байх нөхцөлийг бүрдүүллээ
“Ковид-19” цар тахлын үед үүссэн нөхцөл байдалтай уялдуулан дараах арга бодлого, зохицуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ.
Мэдээллийн алба

“Ковид-19” цар тахлын үед үүссэн нөхцөл байдалтай уялдуулан дараах арга бодлого, зохицуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. Үүнд:
Хүнсний улаанбуудайнд импортын зөвшөөрөл олгож, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласнаар ОХУ-аас 156.2 мянган тонн хүнсний улаанбуудай импортоор нийлүүлэгдэж, 2021 оны ургац хураалт хүртэл хүнсний улаанбуудай, гурилын дутагдал гарахгүй, үнэ өсөхгүй байх нөхцөлийг бүрдүүллээ.
Мөн Улаанбуудайн үр импортлох зөвшөөрөл авсан гурван аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12.0 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбарт ОХУ-аас 1200 тонн улаанбуудайн үрийг хүлээн авч 3450 тонн үрийг ойрын хугацаанд хүлээн авах бэлтгэл ажлыг хийж байна.
2021 онд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40.0 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийж ургац хураалтын дүнгээр 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 3.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч 360.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлэн хаврын тариалалтын бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан “10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс 100.0 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, хэрэгжилтийг Хөгжлийн банктай хамтран зохион байгуулж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ


















