Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гурилын үйлдвэрүүдэд эрсдэлийн хянан магадлагаа хийгдэнэ

БНХАУ-д улаан буудайн гурил болон хөх тарианы гурил экспортлох хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжийн гурилын үйлдвэрт эрсдэлийн хянан магадлагаа хийх БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 29-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай ажиллана.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурилын үйлдвэрүүдэд эрсдэлийн хянан магадлагаа хийгдэнэ
Гурилын үйлдвэрүүдэд эрсдэлийн хянан магадлагаа хийгдэнэ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-д улаан буудайн гурил болон хөх тарианы гурил экспортлох хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжийн гурилын үйлдвэрт эрсдэлийн хянан магадлагаа хийх БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 29-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай ажиллана.

Эрсдлийн хянан магадлагааны баг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй улаан буудай болон хөх тарианы гурилын 12 үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд ургамлын хорио цээр, ариун цэвэр эрүүл ахуй, технологийн мөрдөлтөд үнэлэлт дүгнэлт өгөх гурил үйлдвэрлэх, хадгалах, бусад нөөц боломжийг газар дээр нь ирж судлан үнэлэлт дүгнэлт өгнө.

Эрсдлийн үнэлгээгээр хорио цээрийн шаардлага хангасан гурилын үйлдвэрүүд цаашид БНХАУ-д улаан буудайн болон хөх тарианы гурилаа БНХАУ-д экспортлох нөхцөл бүрдэх боломжтой болох юм.

Хуваалцах