Гүржийн алдарт бөх Владимир Хинчегашвили зодог тайлна
Владимир Хинчегашвили өдгөө 30 настай бөгөөд энэ жил сүүлийн удаа олимпын наадамд оролцох хүсэлтэй байсан юм. Гэвч харамсалтай нь эрхээ авч чадаагүй учир зодог тайлахаар шийджээ
Мэдээллийн алба

Олимпын наадмын алт, мөнгө, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга Гүржийн алдарт бөх Владимир Хинчегашвили коронавирусийн халдвар авсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Ийн тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Болгарын нийслэл Софид болсон Токиогийн олимпын эрх олгох хамгийн сүүлийн тэмцээнийг өнжихөөр болсон юм.
"Рио-2016" олимпын наадмын алт, "Лондон-2012" олимпын мөнгө, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, 2014, 2016, 2017 оны Европын аварга Владимир Хинчегашвили өдгөө 30 настай бөгөөд энэ жил сүүлийн удаа олимпын наадамд оролцох хүсэлтэй байсан юм. Гэвч харамсалтай нь эрхээ авч чадаагүй учир зодог тайлахаар шийджээ.



















