Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гүржийн ард иргэдийн эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна

Гүржийн эрх баригчид эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын зарим нэг шаардлагыг биелүүлсэн боловч жагсагчид буулт хийхийг хүсэхгүй байна. Тэд дотоод хэргийн сайдыг огцруулах,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гүржийн ард иргэдийн эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна
Гүржийн ард иргэдийн эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Гүржийн эрх баригчид эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын зарим нэг шаардлагыг биелүүлсэн боловч жагсагчид буулт хийхийг хүсэхгүй байна. Тэд дотоод хэргийн сайдыг огцруулах, өнгөрсөн пүрэв гарагийн жагсаалын үеэр баривчилсан иргэдийг суллах шаардлага тавьж, төв замуудыг хаацгаажээ.

Гэтэл үүний өмнө Гүржийн эрх баригчид сонгуулийн мажоритар системийг халахаар болсноо зарласан. Мөн өмнөх жагсаалын үеэр баривчлагдсан 40 хүнийг суллажээ. Үүний зэрэгцээ жагсагчид цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний үеэр эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан цагдаагийн 10 ажилтанг халсан байна.

Хуваалцах