Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гүржийн бөхчүүд допинг хэрэглэжээ

Гүржийн эрэгтэй чөлөөт бөхийн 55 кг-ын жингийн шилдэг бөхчүүдийн нэг болох Георгий Эдишерашвили болон сонгомол барилдааны 120 кг-ын жинд барилддаг Леван Арбули нар допингийн төрлийн бодис хэрэглэсэн болох нь нотлогджээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гүржийн бөхчүүд допинг хэрэглэжээ
Гүржийн бөхчүүд допинг хэрэглэжээ. Зураг: МҮОНРТ

Гүржийн эрэгтэй чөлөөт бөхийн 55 кг-ын жингийн шилдэг бөхчүүдийн нэг болох Георгий Эдишерашвили болон сонгомол барилдааны 120 кг-ын жинд барилддаг Леван Арбули нар допингийн төрлийн бодис хэрэглэсэн болох нь нотлогджээ. Өнгөрсөн 11-р сард ОХУ-ын нийслэл Москва хотод зохион байгуулагдсан Европийн Үндэстэн хоорондын цомын төлөөх тэмцээнд дээрх 2 тамирчин оролцож, багийнхаа хамтаар мөнгөн медаль хүртсэн бөгөөд уг тэмцээний допингийн шинжилгээнд Эдишерашвили болон Арбули нар бүдэрчээ. Шинжилгээний хариуг өнөөг хүртэл ихэд нууцалж байсан бөгөөд саяхан олон нийтэд тарсан байна. Эх сурвалжуудын мэдээллэж буйгаар эдгээр 2 бөх интернэтээр дамжуулан допингийн төрлийн бэлдмэлүүдийг худалдан авсан ба Олон улсын бөхийн төрлүүдийн холбоо Гүржийн бөхийн төрлүүдийн холбоонд шийтгэл ноогдуулж магадгүй гэнэ.

Хуваалцах