Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гүржийн иргэд Европын холбооны орнуудад визгүй зорчдог болно

Энэ сарын 28-наас эхлэн Гүржийн иргэд Европын Холбооны орнуудад визгүйгээр зорчдог болох гэж байна. Европын зөвлөл Гүржийн иргэдэд визгүйгээр богино хугацаагаар Европын орнуудад зорчих боломж олгох журмыг өнгөрсөн сарын 27-нд дэмжсэн юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гүржийн иргэд Европын холбооны орнуудад визгүй зорчдог болно
Гүржийн иргэд Европын холбооны орнуудад визгүй зорчдог болно. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 28-наас эхлэн Гүржийн иргэд Европын Холбооны орнуудад визгүйгээр зорчдог болох гэж байна. Европын зөвлөл Гүржийн иргэдэд визгүйгээр богино хугацаагаар Европын орнуудад зорчих боломж олгох журмыг өнгөрсөн сарын 27-нд дэмжсэн юм. Харин өчигдөр энэ өөрчлөлтийн талаар Европын Холбооны албан ёсны сэтгүүлд хэвлэгдсэн байна.

Гүржийн Гадаад хэргийн яам иргэддээ хандаж ийм чухал шийдвэр гарсныг мэдээлж, баяр хүргэжээ. Гүржийн Засгийн газрын шинэтгэлийг хэрэгжүүлэх хүчин чармайлт ийнхүү үр дүнд хүрснийг тус улсын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд онцолсон байна. Визгүй зорчих дэглэмтэй хамт энэ боломжийг цуцлах нөхцөл бүхий тогтоол хүчин төгөлдөр болж буй юм байна. Европын Холбооны гишүүн орнуудад цагаачлалын хямрал тохиовол Украин болон Гүржийн иргэдийн визгүй зорчих дэглэмийг цуцлахаар энд заагдсан байна. Гүрж, Европын Холбооны тохиролцооны дагуу Гүржийн иргэд биометрийн паспорттойгоор тус холбооны гишүүн орнуудад зорчих аж. Шенгений улс орнуудад Гүржийн иргэд нэг жилийн туршид нийтдээ 90 хоногийн хугацаатайгаар визгүй зорчих боломжтой болж байна. Гэхдээ визгүй зорчих дэглэмээр Европын Холбооны орнуудад ажиллах зөвшөөрөл олгохгүй ажээ.

Хуваалцах