Гүржийн шинэ ерөнхий сайд томилогдлоо
Өнгөрсөн Лхагва гарагт Гүржийн парламентийн танхим тус улсын шинэ ерөнхий сайдаар одоо 31 настай Иракли Гхарибашвилиг сонгон томилжээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн Лхагва гарагт Гүржийн парламентийн танхим тус улсын шинэ ерөнхий сайдаар одоо 31 настай Иракли Гхарибашвилиг сонгон томилжээ.
Тэрээр өмнө нь тус улсын цагдаагийн байгууллагын болон дотоод явдлын сайдаар ажиллаж байжээ.
Тус улсын улс төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хувьд өнгөрсөн сард болсон сонгуулиар олонхийн дэмжлэгийг хүлээсэн их сургуулийн ректор асан Жиоржи Маргавелашвили Ням гарагт ерөнхийлөгчийн тангарагаа өргөсөн, Гүржийн ерөнхий сайд нь ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй байдаг аж.
Гүржийн тэрбумтан, ерөнхий сайд асан Бидзина Иванишвили шинэ ерөнхий сайдад Иракли Гхарибашвилийн нэрийг дэвшүүлэх санал оруулснаар парламент дахь Иванишвилийн эвслийнхэн түүнд итгэл үзүүлэн 90 гишүүний санал авч чаджээ.


















