Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гүржийн шинэ ерөнхийлөгчийг эсэргүүцэгчдийн жагсаал Тбилиси хотноо боллоо

Гүржийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялагдсан Григола Вашадзегийн намын гишүүд дэмжигчид өчигдөр нийслэл хотын төв талбайд жагсан сонгуулийн дүнтэй санал

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гүржийн шинэ ерөнхийлөгчийг эсэргүүцэгчдийн жагсаал Тбилиси хотноо боллоо
Гүржийн шинэ ерөнхийлөгчийг эсэргүүцэгчдийн жагсаал Тбилиси хотноо боллоо. Зураг: МҮОНРТ

Гүржийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялагдсан Григола Вашадзегийн намын гишүүд дэмжигчид өчигдөр нийслэл хотын төв талбайд жагсан сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн жагссан байна. Тэд засгийн газарт хандаж яриа хэлэлцээ хийх, парламентын ээлжит бус сонгууль зарлах ажлын хэсэг байгуулахыг шаардсан байна.

Эсэргүүцлийн жагсаалд Үндэсний нэгдсэн хөдөлгөөн намыг үүсгэн байгуулагч, тус улсын экс Ерөнхийлөгч Михаил Саакашвили Скайп сүлжээгээр нэгдэж байгаагаа илэрхийлж оролцсон байна. ГригорийВашадзе Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга бус болсон. Олон будлиан луйвар гарсныг олон улсын ажиглагчид ч баталж байгааг мэдэгдсэн юм. Мөн Гүржийн үндсэн хууль бусад хуулийн хүрээнд эсэргүүцлээ илэрхийлж байгаагаа баталж байлаа.

Тус улсын сонгуулийн төв хорооны мэдээгээр Григори Вашадзегийн өрсөлдөгч, эрх баригч намын дэмжлэг авсан, бие даагч Саломе Зурабишвили 59,52 хувийн саналаар ялалт байгуулсан юм. Ингэснээр тэрээр Гүржийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болоод байгаа билээ.

Хуваалцах