Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гурвалжингийн гүүрийн налууг эко хавтангаар хучих ажил 40 гаруй хувьтай байна

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүрний орчим, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр барилгын материал, элс, хайрга ил задгай худалдаалж,

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурвалжингийн гүүрийн налууг эко хавтангаар хучих ажил 40 гаруй хувьтай байна
Гурвалжингийн гүүрийн налууг эко хавтангаар хучих ажил 40 гаруй хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүрний орчим, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр барилгын материал, элс, хайрга ил задгай худалдаалж, хүнд даацын автомашинууд олон жил зогсоол болгон ашигласан зэргээс үүдэн тухайн орчинд хөрсний бохирдол ихээр үүссэн.

Иймд Гурвалжингийн гүүр орчмын дээрх зөрчлийг үе шаттай арилгаж, тохижилтын ажлыг эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар Гурвалжингийн гүүрний хажуу налууг эко хавтангаар хучих ажил 40 орчим хувьтай үргэлжилж байгаа бол гүүрний баруун доод талд явган хүний зам, хайс хашлагыг шинээр тавих ажил хийгдэж байна.

Гурвалжингийн гүүрийг тохижуулах ажил ирэх онд бүрэн дуусна.

Хуваалцах