Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гурвалсан гэрээ байгуулан ажиллаж буй нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ

Газрын даргын баталсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 02-02/70 дугаартай удирдамжийн дагуу Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг “Сүмбэрхудаг” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу гурвалсан гэрээ байгуулан ажиллаж буй нөхөрлөлүүдийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурвалсан гэрээ байгуулан ажиллаж буй нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд  шалгалт хийлээ
Гурвалсан гэрээ байгуулан ажиллаж буй нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Газрын даргын баталсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 02-02/70 дугаартай удирдамжийн дагуу Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг “Сүмбэрхудаг” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу гурвалсан гэрээ байгуулан ажиллаж буй нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.Хяналт шалгалтаар “Хамтдаа” нөхөрлөлийн талбайд ажиллаж буй иргэн Ц.Хүрэлсүхийн аманд ашиглаж буй ган татлага сэмэрсэн, цахилгааны шитэнд хамгаалалт хийгээгүй зөрчил илэрч, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, даалгавар хүргүүллээ.Иргэн Ц.Хүрэлсүх нь улсын байцаагчийн тавьсан даалгаврын биелэлтийг хангаж, ган татлагыг сольж, цахилгааны шитэнд хаалт хийж, амны хаалт хийж зөрчлийг арилгасан байна.Шалгалтын үеэр зөрчил илэрсэн үедДаалгаварын биелэлтийг хангаж зөрчил арилгасны дараа

Хуваалцах