Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гурван байнгын хорооны хуралдаан хойшиллоо

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдахаар товлосон ч гурав нь ирц хүрээгүй шалтгаанаар хойшиллоо. Харин Хууль зүйн байнгын хороо 12 гишүүнтэйгээр хуралдаж, шийдвэрлэх асуудлаа УИХ-ын чуулганы хуралдаанд шилжүүллээ.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван байнгын хорооны хуралдаан хойшиллоо
Гурван байнгын хорооны хуралдаан хойшиллоо. Зураг: МҮОНРТ

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдахаар товлосон ч гурав нь ирц хүрээгүй шалтгаанаар хойшиллоо. Харин Хууль зүйн байнгын хороо 12 гишүүнтэйгээр хуралдаж, шийдвэрлэх асуудлаа УИХ-ын чуулганы хуралдаанд шилжүүллээ. Байнгын хороод болон чуулганы хуралдааны ирцийг бүрдүүлэх талаар УИХ-ын дарга тодорхой арга хэмжээ авахгүй бол сүүлийн үед ийм шалтгаанаар хуралдаан байнга хойшилж, хэлэлцэх асуудлаа баталж чадахгүйд хүрээд байна. Өнгөрсөн Баасан гарагт гэхэд УИХ-ын чуулганы хуралдаанаар мөнгөний бодлогыг хэлэлцэх ёстой байсан ч ирц бага гэсэн шалтгаанаар хойшлуулсан. Энэ мэтчилэн хуралдаа суухгүй байгаа гишүүдэд хариуцлага тооцохгүй бол 2014 оны төсөв дагалдах хуулийн төсөл, 2013 оны Төсөв тодотгол зэрэг чухал төслүүдийн асуудал сунжрах магадлал өндөр байгааг гишүүд шүүмжилж байна.

Хуваалцах