Гурван боксчин медалийн болзол хангалаа
Манай боскчид маргааш буюу нэгдүгээр сарын 29-нд мөнгөн медалийн төлөө өрсөлдөх ажээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 24-нд Тайландын Бангкок хотноо эхэлсэн сонирхогчдын боксын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээнд нийт 16 орны тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 49 кг-ын жинд Д.Мөнх-Эрдэнэ, 52 кг-ын жинд Э.Цэндбаатар, 56 кг-ын жинд Б.Мишээлт, 60 кг-ын жинд Э.Бат-Өлзий, 64 кг-ын жинд Г.Далай, 69 кг-ын жинд Г.Цэнгүүн нар оролцож байгаа. Энэ сарын 31-нд өндөрлөх уг тэмцээнд манай ширэн бээлийтнүүдээс 49 кг-ын жинд Д.Мөнх-Эрдэнэ, 52 кг-ын жинд Э.Цэндбаатар, 56 кг-ын жинд Б.Мишээлт нар хүрэл медалийн болзол хангаад байна. 49 кг-ын жинд өрсөлдөж буй Д.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Кыргызстаны тамирчин Тилек Босумбаевыг 2:1, 52 кг-ын жинд Э.Цэндбаатар Непалийн боксчин Сушан Манандарыг 3:0, 56 кг-ын жинд Б.Мишээлт Тайванийн тамирчин Чуан Вэй Лиг 2:1-ийн харьцаатай тус тус хожиж, хүрэл медалийн болзол хангалаа. Манай боскчид маргааш буюу нэгдүгээр сарын 29-нд мөнгөн медалийн төлөө өрсөлдөх ажээ.


















