Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гурван дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх салж, дүүрэг дүүрэгтээ үйл ажиллагаа явуулж байна

Харин дээрх гурван шүүхийн Тамгын газар хэвээр байх бөгөөд "Иргэн 2014” нэгдсэн системийн ажиллагаа болон мэдээлэл лавлагаа нь шүүх тус бүртээ үйл ажиллагаагаа явуулах юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх салж, дүүрэг дүүрэгтээ үйл ажиллагаа явуулж байна
Гурван дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх салж, дүүрэг дүүрэгтээ үйл ажиллагаа явуулж байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын энэ оны тавдугаар сарын 13-ны өдрийн чуулганаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. Ингэснээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх зургаадугаар сарын 2-ны өдрөөс эхлэн салж, дүүрэг дүүрэгтээ байгуулагдан үйл ажиллагаа явуулахаар болсон билээ. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 12 шүүгч ажиллахаар томилогдоод байна. Харин дээрх гурван шүүхийн Тамгын газар хэвээр байх бөгөөд "Иргэн 2014” нэгдсэн системийн ажиллагаа болон мэдээлэл лавлагаа нь шүүх тус бүртээ үйл ажиллагаагаа явуулах юм байна.

Хуваалцах