Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гурван га ойн талбай шатжээ

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Даваатын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 43 км-т, сумын төвөөс зүүн зүгт 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 31-ний өдрийн 15:40 цагт хүлээн авчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван га ойн талбай шатжээ
Гурван га ойн талбай шатжээ. Зураг: МҮОНРТ

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Даваатын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 43 км-т, сумын төвөөс зүүн зүгт 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 31-ний өдрийн 15:40 цагт хүлээн авчээ. Ингээд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 40 иргэн, нийт 52 хүн таван автомашин, 10 мотоциклтой ажиллаж, зургаадугаар сарын 2-ны өдрийн 17:30 цагт унтрааж, тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн байна. Уг гал түймэрт гурван га ойн талбай шатжээ.

Хуваалцах