Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Гурван гэр бүлийн долоон хүн нас барсан хэргийн шүүх хурал үргэлжилж байна

Хэргийг сануулахад, 2016 оны наймдугаар сарын 5-нд Төв аймгийн нутагт дэвсгэрт зам тээврийн ослын улмаас гурван гэр бүлийн долоон хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван гэр бүлийн долоон хүн нас барсан хэргийн шүүх хурал үргэлжилж байна
Гурван гэр бүлийн долоон хүн нас барсан хэргийн шүүх хурал үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Тээврийн прокурорын газраас Ө.Цэцэгшагдарт холбогдуулан 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх өнгөрсөн 9-нд хүлээн авсан байдаг. Түүнчлэн энэ сарын 8-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхэлсэн.

Хэргийг сануулахад, 2016 оны наймдугаар сарын 5-нд Төв аймгийн нутагт дэвсгэрт зам тээврийн ослын улмаас гурван гэр бүлийн долоон хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Хуваалцах