Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гурван ихэр хүүхдийн эцгийг эрэн сурвалжилж байна

Бүгд Найрамдах Доминикан улсын нийслэл Санта-Доминго хотод 13 настай охин жирэмслэж, 3 ихэр хүү төрүүлсэн нь олны гайхшралыг төрүүлжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван ихэр хүүхдийн эцгийг эрэн сурвалжилж байна
Гурван ихэр хүүхдийн эцгийг эрэн сурвалжилж байна. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Доминикан улсын нийслэл Санта-Доминго хотод 13 настай охин жирэмслэж, 3 ихэр хүү төрүүлсэн нь олны гайхшралыг төрүүлжээ. Харин тэдний эцэг 61 настай өвгөн бөгөөд ихрүүдийг төрсөн цагаас зугтан, алга болжээ.

Түүнийг цагдаагийнхан насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн дарамтанд оруулсан хэмээн үзэн, эрэн сурвалжилж байна.

Тус улсад 18 наснаас доош хүүхдийг бэлгийн харьцаанд уруу татсан тохиолдолд 20-30 жилийн ял оноож, 2000-10000 ам долларын торгууль ногдуулдаг чанга хуультай гэнэ.

Хуваалцах