Гурван ихрийн ээж олон нийтээс тусламж хүслээ
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ө.Ундармаа гэх эмэгтэй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд амаржин гурван ихэр хүүхэд төрүүлжээ. Одоогоор сувилалд эмчилгээ хийлгэж байгаа хэдий ч нутаг буцах зардалгүй болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Мэдээллийн алба

Тэгвэл өнөөдөр ихрүүдийн ээж Ө.Ундармаа болон тус аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч, аймгийн нэгдсэн эмнэлгийн эх баригч эмч, М.Энхдалай нар хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтэд хандлаа.
Ө.Ундармаа нь анхны төрөлтөөрөө нэг, хоёр дахь төрөлтөөрөө хоёр ихэр, гурав дахь төрөлтөөрөө гурван ихэр гээд зургаан хүүхдийн эх болж, 27 насандаа эхийн I одонгийн болзлыг хангаад байгаа юм.
Тэрээр өрх толгойлсон эмэгтэйн хувиар амьдралын боломж тааруу бөгөөд эх хүүхдүүдэд туслах хандивын аяныг интернетээр өрнөж эхэлсэн талаар дуулгасан юм.
Хандивын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид дахин хүргэх болно.