Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гурван хүн танхайрчээ

Өчигдөр буюу энэ сарын 26-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 9786 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-875, 102 дугаарт-4713, 103 дугаарт-3939 хандалт ирсэн байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван хүн танхайрчээ
Гурван хүн танхайрчээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу энэ сарын 26-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 9786 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-875, 102 дугаарт-4713, 103 дугаарт-3939 хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 385, түргэн тусламжийн 673, гал түймэр, гамшгаас хамгаалахын 13, гэмт хэрэг зөрчлийн 1830 дуудлага иржээ.

Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1924 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 30 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 25 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хулгайлах найм, танхайрах гурав, залилан нэг, зам тээврийн хэрэг 12, осол 21 гарч 16 хүн гэмтсэн хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.

Түлхүүр үг:мэдээлэл
Хуваалцах